ШУУРХАЙ: "Цэрэг амиа алдсан хэргийг шалгаж байна. Урьдчилсан байдлаар ил харагдах гэмтэл шархгүй байсан" гэж Цагдаагийн байгууллага мэдээлэв

ШУУРХАЙ: "Цэрэг амиа алдсан хэргийг шалгаж байна. Урьдчилсан байдлаар ил харагдах гэмтэл шархгүй байсан" гэж Цагдаагийн байгууллага мэдээлэв

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан цэрэг амиа алдсан харамсалтай хэрэг өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 13-ны өдөр гарсан байна. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн шалгаж байна. Урьдчилсан байдлаар ил харагдах гэмтэл шархгүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учир илүү мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ. Тун удахгүй Зэвсэгт хүчний жанжин штабаас албан ёсны мэдээлэл хийх аж.