Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулж өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Монгол бахархалын өдөр болгон тэмдэглэдэг. Тэгвэл тус өдөр өнөөдөр /2023.11.14/ тохиож, бүх нийтээр амарч байна. Энэ өдрийн хүрээнд өнөөдөр өглөө 07:30 цагт Төрийн далбааг мандуулах ёслол Сүхбаатарын талбайд болсон бол, дөнгөж сая Монгол төрийн сүр хүч, тусгаар тогтнол, эв нэгдлийн бэлгэдэл Есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслол боллоо. Сонирхуулахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн есөн хөлт Их цагаан тугийг жилдээ хоёр удаа буюу Үндэсний их баяр наадам болон Монгол бахархалын өдрөөр цэнгүүлдэг уламжлалтай.