Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 326 дугаар ангид нас барсан цэргийн ар гэрийнхэнтэй холбогдож, эмгэнэл илэрхийлжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 326 дугаар ангид нас барсан цэргийн ар гэрийнхэнтэй холбогдож, эмгэнэл илэрхийлжээ

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан цэрэг нас барсан харамсалтай хэрэг энэ сарын 12-13 /2023.11.12-13/-нд шилжих шөнө гарсан. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх өнөөдөр /2023.11.14/ талийгаач цэргийн ар гэрийнхэнтэй холбогдож, эмгэнэл илэрхийлжээ. Мөн Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамбыг үүссэн асуудалд хөндлөнгийн хяналт тавьж, анхаарч ажиллахыг үүрэг болгосон талаар холбогдох албанаас мэдэгдлээ.