ШУУРХАЙ: "326 дугаар ангид цэрэг нас барсан асуудал"-аар иргэдэд нээлттэй мэдээлэл өгөх үүргийг Г.Сайханбаяр, Б.Энхбаяр сайд нарт ЗГ-аас өгчээ

ШУУРХАЙ: "326 дугаар ангид цэрэг нас барсан асуудал"-аар иргэдэд нээлттэй мэдээлэл өгөх үүргийг Г.Сайханбаяр, Б.Энхбаяр сайд нарт ЗГ-аас өгчээ

Зэвсэгт хүчний 326 ангид цэргийн алба хаахаар ирээд удаагүй байсан 21 настай Д нь энэ сарын 12-13 /2023.11.12-13/-нд шилжих шөнө нас барсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаачийн ар гэрийнхэн хэвлэлд өгсөн тайлбартаа "Танай хүү унтаад сэрээгүй гэж цэргийн ангиас нь ярьсан" гэх мэдээллийг өгдөг.

Тэгвэл уг хэргийг Засгийн газрын өнөөдрийн /2023.11.15/ хуралдаанаар авч хэлэлцэж байна. Ингээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг хэргийн талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөх үүргийг Батлах хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нарт даалгажээ. Мөн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр яг одоо Засгийн газрын хуралд мэдээлэл өгч байна.