СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт хоёр хүн угаартаж нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт хоёр хүн угаартаж нас баржээ

Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор сүүлийн өдрүүдэд иргэд угаартаж, эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол цөөнгүй гарч байна. 

Тэгвэл арваннэгдүгээр сарын 13-наас 14-нийг шилжих шөнө Сонгинохайрхан дүүрэгт хоёр хүн угаартсан байж болзошгүйгээр гэртээ нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн иргэд нь 27-35 насныхан байсан бөгөөд тэд гэрийнхээ янданг авч, өрхөө бүтээсэн байжээ. Урьдчилсан байдлаар талийгаач нарыг угаартаж нас барсан хэмээн үзэж байгаа юм байна. Өдгөө шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж. Иймд иргэдийг аюулгүй байдлаа хангаж, анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.