ВИДЕО: "Талийгаач цэрэг нас барахынхаа өмнөх өдөр бүжгийн сургуулилт хийж, гадна талбайн цас цэвэрлэсэн" гэв

ВИДЕО: "Талийгаач цэрэг нас барахынхаа өмнөх өдөр бүжгийн сургуулилт хийж, гадна талбайн цас цэвэрлэсэн" гэв

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан цэрэг амиа алдсан харамсалтай хэрэг арваннэгдүгээр сарын 13-ны өдөр гарсан байна. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас мэдээлэл хийж байна. 

Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж Талийгаач цэргийн үхлийн шалтгааныг тогтоохоор цэргийн алба хаагчдын ундны ус, тухайн өдөр идсэн хоол зэргээс дээж авсан гэдгийг тодотгосон. Мөн тэрбээр "Мөрдөн шалгах ажиллагаагаар 2023 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр талийгаач нэгдүгээр салааны 25 байлдагчийн хамтаар өглөөний бослогодоо босоод биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийгээд өглөөний цайндаа орсон байна.

Улмаар биеийн тамирын зааландаа бүжгийн сургуулилт хийж, гадна талбайн цас цэвэрлэж, оройн хоолондоо орсон. Ингээд оройн тоондоо хамрагдах зэргээр тухайн цэргийн ангийн хуваарийн дагуу ажиллагаанд оролцоод мөн өдрийнхөө 22 цаг 34 минутад амралтын байр руугаа орсон байдаг.

Харин 13-ны өглөө 06 цагт бослого зарлахад талийгаач босоогүй тул очоод үзэхэд талийгаач нас барсан байдалтай байсан байдаг. Ингээд тухайн ангиас цагдаа болон эмнэлгийн байгууллагад дуудлага өгч мөрдөн шалгах ажиллагаа явагдсан" гэв. 

ВИДЕО: 




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө