Талийгаачийн цэргийн байрлалд байгаа камерын бичлэгийг өнөөдөр 13 цагаас ар гэрт нь үзүүлэхээр болжээ

Талийгаачийн цэргийн байрлалд байгаа камерын бичлэгийг өнөөдөр 13 цагаас ар гэрт нь үзүүлэхээр болжээ

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан цэрэг амиа алдсан харамсалтай хэрэг арваннэгдүгээр сарын 13-ны өдөр гарсан байна. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас мэдээлэл хийж байна. 

ВИДЕО:

Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж "Талийгаач цэргийн үхлийн шалтгааныг тогтоохоор цэргийн алба хаагчдын ундны ус, тухайн өдөр идсэн хоол зэргээс дээж авсан. Талийгаач цэрэг нас барахынхаа өмнөх өдөр бүжгийн сургуулилт хийж, гадна талбайн цас цэвэрлэсэн" гэдгийг тодотгосон. Мөн тэрбээр "Талийгаачийн амь насаа алдсан байдлыг тогтоох зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1.2.1 дэх хэсэг, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны цогцост шинжилгээ хийх журам, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасны дагуу цогцост шүүх шинжилгээ хийсэн.

Одоогоор шинжээчийн дүгнэлт гараагүй байна. 14 хоногийн дотор шинжээчийн дүгнэлт гаргуулахаар ажиллаж байгаа. Цэргийн байрлалд байгаа камерын бичлэгүүдэд үзлэг хийж, ар гэрийн хүсэлтийн дагуу өмгөөлөгчөөр нь дамжуулан камерын бичлэгийг өнөөдөр 13 цагаас үзүүлэхээр болсон" гэлээ.