Зэвсэгт хүчний 326 дугаар ангид 2021 онд амиа алдсан цэргийн хэрэгт Г гэгчийг буруутгаж, 14 жилийн хорих ял оноожээ

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид 2021 онд амиа алдсан цэргийн хэрэгт Г гэгчийг буруутгаж, 14 жилийн хорих ял оноожээ

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан цэрэг амиа алдсан харамсалтай хэрэг арваннэгдүгээр сарын 13-ны өдөр гарсан нь олны анхаарлыг татаад байгаа билээ. Тэгвэл тус ангид өмнө нь буюу 2021 оны гуравдугаар сарын 28-ны өдөр 22 цаг 35 минутад хугацаат цэргийн алба хаагч нас барсан хэрэг гарсан. Тэгвэл тус хэрэгт Г гэгчийг холбогдуулан шалгаж, улмаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд 14 жилийн хорих ял шийтгэсэн байна. Тухайн этгээд нь өдгөө хорих ялаа эдэлж байгаа аж.