Б.Энх-Амгалан: Би нүүрсний хулгайч биш. Сайдаар ажиллаж байхдаа гаргасан тушаалтай холбоотой хэрэг шүүх рүү шилжсэн /ВИДЕО/

Б.Энх-Амгалан: Би нүүрсний хулгайч биш. Сайдаар ажиллаж байхдаа гаргасан тушаалтай холбоотой хэрэг шүүх рүү шилжсэн /ВИДЕО/

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Энх-амгалан Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас тодрууллаа.

ВИДЕО:

Тэрбээр "Хуулийн байгууллага том нүүрсний хулгайч барьчихлаа гэж байна уу. Би эхнээс нь хэлж байсан. Гэм буруутай гэж үзвэл хуулийн байгууллага шалгах ёстой. Тиймээс ч би хэрэгтэй цагт нь хэрэгтэй мэдээллийг нь өгч байсан. Нэгдүгээр би нүүрсний хулгайч биш. Манай удамд хулгайч байхгүй. Хоёрдугаарт надад холбогдох одоо шалгаж байгаа хэрэг нь нүүрсний хулгайтай холбоогүй. Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа гаргасан тушаалтай холбоотой юм билээ. Би тэр тушаалыг хууль ёсны дагуу гаргасан гэдгээ мэдүүлгээрээ өгсөн. Буруутай буруугүйг шүүх шийднэ. Хэрэв буруутай гэдэг нь шүүхээр тогтоогдвол УИХ-аар бүрэн эрхийн асуудлыг ярих байх" гэлээ.