СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хоёр ачааны машин мөргөлдсөж, бүхээгт хавчуулагдсан байсан иргэнийг эсэн мэнд гаргажээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хоёр ачааны машин мөргөлдсөж, бүхээгт хавчуулагдсан байсан иргэнийг эсэн мэнд гаргажээ

Ховд аймгийн Манхан сумын Төгрөг багийн “Гурван замын уулзвар” гэдэг газарт  ачааны хоёр автомашинтай мөргөлдөж, автомашины төмөр хийцэд нэг хүн хавчуулагдсан тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн 23:00 цагт хүлээн авсан байна.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Манхан сумаас Жаргалант сумын чиглэлд зорчиж явсан иргэн Т-ын “Портер” загварын автомашин, Жаргалант сумаас Мөнххайрхан сумын чиглэлд зорчиж явсан иргэн М-ын “Бонго” загварын ачааны автомашинтай мөргөлдөж, “Портер” загварын ачааны автомашины жолооч Т автомашиныхаа бүхээгт хавчуулагдсан байсныг 20 минут ажиллан эсэн мэнд гаргаж, Манхан сумын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.