Г.Батбаатар: 19 настай хүү минь цэрэгт яваад гурав хоногийн дараа нас барсан

Г.Батбаатар: 19 настай хүү минь цэрэгт яваад гурав хоногийн дараа нас барсан

Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт байрлах Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид энэ сарын 19-ний өдөр “Оюутан цэрэг”-т татагдсан Б /19 настай/ дөрөв дэх өдрөө буюу энэ сарын 22-ны өдөр нас барсан хэрэг гарсан гэж бид өмнө нь мэдээлж байсан. Өмнөх мэдээлллийг ЭНД ДАРЖ харна уу.

Тэгвэл энэ талаар талийгаач цэргийн аав, "Цэрэгт очоод гурав хоносны дараа "танай хүү кроссонд гүйж байгаад бахардаад уначихлаа. Ухаан нь орж гараад байна" гэж цэргийн ангиас холбоо барьсан. Биднийг цэргийн госпиталь эмнэлэгт очих хооронд цэргийн ангийн дарга "танай хүү амьд л байсан бол босгоод ирэх байлаа" гэх учир битүүлэг зүйл хэлсэн. Бид цэргийн госпитальд очиход хүүтэй маань уулзуулаагүй. Нэг өрөө рүү орж үзэхэд ам руу нь баахан эм хийчихсэн, эмчилгээ хийж байгаа бололтой байсан. Харин тасгийнх нь эмчтэй уулзахад амин үзүүлэлт нь унаад, даралт нь 50 60 тай, зүрх нь сайн байсан учраас зогсоогүй. Тухайн өдрийн 11 цагийн үед унасан юм шиг байна лээ. Бахардаад гэх шалтгааныг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь манай хүү дугуйн спортын "Хархорин дуган" клубын идэвхтэй гишүүн байсан" гэжээ.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө