Улаангом-Ховд, Улиастай-Алтай чиглэлийн авто замын барилгын ажил 2024 оны хавар эхэлнэ

Улаангом-Ховд, Улиастай-Алтай чиглэлийн авто замын барилгын ажил 2024 оны хавар эхэлнэ

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2023.11.16/ Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулинтэй уулзаж, Улаангом-Ховд, Улиастай-Алтай чиглэлийн авто зам төслийг ирэх онд хэрэгжүүлэхээр тохиролцлоо гэж Зам тээвэр, Хөгжлийн яамнаас мэдээллээ.

Уг ажлын хүрээнд Ховд-Улаангом чиглэлийн 163.3 км авто зам, Улиастай – Алтай чиглэлийн 198 км авто замын эхлэл 100 км авто замын ажлыг шуурхайлж, 2024 оны   хавар барилгын ажлыг эхлүүлнэ.

  • Тус чиглэлийн авто замыг барихдаа Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замд гарсан алдаа дутагдлыг  давтахгүй байж, зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг сонгох асуудалд онцгой анхаарах,
  • Түүнээс гадна баруун бүсийн босоо АН-4 чиглэлийн 745 км авто замын бүтээн байгуулалт 10 гаруй жилийн хугацаанд хийгдэж дууссан. Замын засвар, арчлалтыг орхигдуулахгүй, тогтмол хугацаанд хийх хэрэгтэй. Авто замын засвар арчлалт хариуцдаг компани нь асфальтбетон үйлдвэртэй байх шаардлагатай.

Иймд барьсан замаа чанартай, урт настай байлгахын тулд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг ойрын хугацаанд худалдан авахаар болжээ.