Л.Чинбатын "Гацуурт" ХХК Сэлэнгийн Цагаан нуурын багийн Засаг дарга Б.Ганзоригоос 5 сая төгрөг нэхэмжилж шүүхэд хандсан ч, гомдлоо буцаан татжээ

Л.Чинбатын "Гацуурт" ХХК Сэлэнгийн Цагаан нуурын багийн Засаг дарга Б.Ганзоригоос 5 сая төгрөг нэхэмжилж шүүхэд хандсан ч, гомдлоо буцаан татжээ

Хөдөлмөрийн баатар Л.Чинбатын "Гацуурт" ХХК-ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын гуравдугаар багийн Засаг дарга Б.Ганзоригт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Сэлэнгэ аймгийн шүүхэд болохоор товлоод байсан билээ.

Тодруулбал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбатын "Гацуурт" ХХК нь Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын гуравдугаар багийн Засаг дарга Б.Ганзоригийг "Хашаа, хаалганы цоож эвдсэн хэмээн тус эд хогшлын мөнгө болох 5.1 сая төгрөгийг гаргуулна" хэмээн Сэлэнгэ аймгийн шүүхэд хандсан байна.

Тэгвэл тус хэргийг шүүх хурал цуцлагдсан талаар эх сурвалж мэдээллээ. Учир нь нэхэмжлэгч байгууллага болох Гацуурт" ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан аж. Тиймээс шүүх хурал цуцлагдсан аж. Ташрамд өгүүлэхэд Гацууртын Л.Чинбатад холбогдох эрүүгийн хэрэг прокурорын байгууллагад хянагдаж байгаа юм.