ЭСЯ: БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ ангийн зориулалттай бууны сум тээвэрлэж байгаад саатуулагдан шалгагдах явдал гарч байна

ЭСЯ: БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ ангийн зориулалттай бууны сум тээвэрлэж байгаад саатуулагдан шалгагдах явдал гарч байна

Манай улсын иргэд анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдлаасаа шалтгаалан БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ гар тээш, хувийн ачаандаа ангийн зориулалттай бууны сум тээвэрлэж байгаад саатуулагдан шалгагдах тохиолдол гарсаар байна.

Иймд БНХАУ-ын хилээр ангийн сум хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх үүднээс тус улсад зорчихдоо ачаа, тээшээ сайтар шалгах, хувийн хариуцлагаа нэмэгдүүлэхийг ЭСЯ-наас дахин анхаарууллаа.

БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлд зааснаар дээрх төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гурваас дээш жилийн ял оноодог аж.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө