ВИДЕО: "Гэнэдүүлсэн 212 төсөл" ба УИХ-ын 17 гишүүний тойргийн усалгаа

ВИДЕО: "Гэнэдүүлсэн 212 төсөл" ба УИХ-ын 17 гишүүний тойргийн усалгаа

Өнгөрөгч баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2024 оны Улсын төсвийг 27.2 их наяд төгрөгийн зарлагатай байхаар баталлаа. Гэтэл төсөв хэлэлцэж байх үеэр УИХ-ын 17 гишүүн нийлж, “Ажлын хэсэг” гээгчийг байгуулан, 240 тэрбум төгрөгөөр санхүүжих дүнтэй 212 төслийн жагсаалтыг шинээр нэмж, оруулсаны ард тэдний ашиг сонирхол, авлига байж болзошгүй байгаа юм.

ВИДЕО: 

Тэд улс төрийн тойргоо услах 212 төслийн мөнгөө иргэд, аж ахуй нэгжийн төлөх ёстой татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттай хурааж санхүүжүүлнэ гэж төсөлдөө тусгажээ. Гэндүүлж оруулсан 212 төслийн жагсаалтыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ш.Адьшаа, П.Анужин, Т.Аубакир, Э.Бат-Амгалан, Ж.Батсуурь, Б.Баярсайхан, Г.Дамдинням, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж, Ц.Сэргэлэн, Ц.Туваан, Г.Тэмүүлэн, П.Цогтбаатар, Ц.Цэрэнпунцаг, Н.Энхболд, Ж.Эрдэнэбат гэсэн 17 хүнээс бүрдсэн “Ажлын хэсэг” боловсруулж. Гэтэл тус 212 төслийн жагсаалтад орсон төсөл, тендерүүдийн ихэнх нь “Ажлын хэсэг”-т орсон УИХ-ын гишүүдийн тойрог, төрсөн нутагт нь хийгдэх ажлууд эзэлж байна.

Тухайлбал, Ажлын хэсэгт орсон УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн төрсөн нутаг болох Ховд аймгийн Мөнххайрхан сум хүртэл нийт 70,1 тэрбум төгрөгийн өртөгтэй хатуу хучилттай авто зам, мөн Ховд аймагт 1,2 тэрбум төгрөгөөр 3x3 сагсан бөмбөгийн талбай барина гэж “гэндүүлсэн 212 төсөл”-ийн жагсаалтад оруулсан байна. Улмаар ажлын хэсэгт орсон УИХ-ын гишүүд тойрогтоо “Шинэ хөдөө”, “Шинэ хороо” гэх нэрийдлээр мөнгө тавиулжээ. Тодруулбал, Т.Аубакир Баян-Өлгийд 2 тэрбум, Ц.Сэргэлэн Дорнод аймагт 1 тэрбум, Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 500 сая төгрөг, харин Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Шинэ хороо”, “Ногоон байгууламж” гэх нэрийдлээр нийт 2,3 тэрбум төгрөгийг тавиулсан байна.

Хамгийн ноцтой нь “Гэндүүлсэн 212 төсөл”-ийн жагсаалтад Э.Бат-Амгалангийн тойрог болох Баянзүрх дүүрэгт 1 тэрбумаас 3,8 тэрбум төгрөгөөр хоёр ширхэг цэцэрлэгийн барилга, 40 тэрбумаар эмнэлгийн барилга, 8.2 тэрбум төгрөгөөр Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар болон Гэр бүл хүүхэд залуучуудын газарт зориулж барилгыг улсад худалдан авна гэж тусгажээ. Эдгээр барилгуудыг улсад шахах эзэн нь тодорхой, улмаар авлига байж магадгүй байгаа юм.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө