Талийгаач цэргийн шүүх шинжилгээний болон бусад дүгнэлт гарсны дараа ангийн захирагч болоод өөр албан тушаалтнуудад хариуцлага тооцно

Талийгаач цэргийн шүүх шинжилгээний болон бусад дүгнэлт гарсны дараа ангийн захирагч болоод өөр албан тушаалтнуудад хариуцлага тооцно

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан цэрэг амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 12-13 /2023.11.12-13/-нд шилжих шөнө гарсан.

Уг хэрэгтэй холбогдуулан Засгийн газраас ажлын хэсэг гаргаж, Зэвсэгт хүчний ангиудад шалгалт хийхээр болсон. Ажлын хэсгийг Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ахалж буй бөгөөд дүгнэлт гарсны дараа олон нийтэд танилцуулна гэж буй. Харин Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хаагч нас барсан асуудлыг цагдаагийн байгууллагад шалгаж буй бөгөөд дүгнэлт гараагүй байна. Албан ёсоор цагдаагийн байгууллагын дүгнэлт, шүүх шинжилгээний хариу гарсны дараа тус ангийн захирагч болон цэрэг татлагын комиссын ажилтнуудад хариуцлага тооцох аж. Учир нь цэргийг эрүүл мэндийн асуудалтай байхад нь нягталж, шалгалгүйгээр цэрэгт татсанд комиссынхон буруутгагдаж байгаа юм. 




Улаанбаатарт 21 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө