"Ямар өөрчлөлт армид хэрэгтэй вэ" гэсэн сэдвээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр цахим хэлэлцүүлэг хийнэ гэж зарлажээ

"Ямар өөрчлөлт армид хэрэгтэй вэ" гэсэн сэдвээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр цахим хэлэлцүүлэг хийнэ гэж зарлажээ

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэргийн алба хаахаар ирээд байсан 21 настай Д нь энэ сарын 12-13 /2023.11.12-13/ -нд шилжих шөнө нас барсан харамсалтай хэрэг гарсан. Иймд зарим иргэдийн зүгээс цэрэг татлагын комисс болон цэргийн ангиудын бэлтгэл сургуулилтын дүрэм, журмыг өөрчлөх хэрэгтэй гэсэн санал сэтгэгдэл, шүүмжлэлийг хэлж байгаа юм. 

Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Ямар өөрчлөлт армид хэрэгтэй вэ" гэсэн сэдвээр өнөөдөр /2023.11.19/ цахим хэлэлцүүлэг хийхээр болжээ.

Энэ талаар тэрээр өөрийн facebook хуудастаа, "Өнөө орой 19 цагаас "ЯМАР ӨӨРЧЛӨЛТ армид ХЭРЭГТЭЙ вэ?" сэдвээр ярилцана. Clubhouse-ын "Иргэний Цахим Танхим” өрөөнд болно. Клабхауст account нээгээд оролцож болно. Миний энэ пэйжээр ярилцлага шууд явна. Лайк дарсан бүхэн шууд, мөн бичлэгээр эндээс сонсох боломжтой. X (Twitter)-ийн Спейсэс дээр бас тохируулга хийж байна. Офицер, ахлагч, цэргийн албан хаагчид хүртэл хүссэн газраасаа оролцож сонсох боломжтой. Арми, Зэвсэгт хүчин, анги байгууллагын удирдлага болон бие бүрэлдэхүүн мөн хэвлэл, иргэд хэн бүхэнд нээлттэй. Армид ямар өөрчлөлт хэрэгтэй байгаа талаар нээлттэй хэлэлцэж, тэр өөрчлөлтийг хамтдаа түүчээлцгээе" гэжээ. 




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө