ВИДЕО: Зам тээврийн ослоор нас барсан хүмүүст хүндэтгэл үзүүлж "Өдөр бүр хичээе" аяныг ТЦА-наас зохион байгуулж байна

ВИДЕО: Зам тээврийн ослоор нас барсан хүмүүст хүндэтгэл үзүүлж "Өдөр бүр хичээе" аяныг ТЦА-наас зохион байгуулж байна

Өнөөдөр /2023.11.19/-ний Зам тээврийн осолд хохирсон иргэдийг дурсах, тэдэнд хүндэтгэл үзүүлэх дэлхийн өдөр юм. Тус өдрийг "ӨДӨР БҮР ХИЧЭЭЕ" уриалгатайгаар тэмдэглэн өнгөрүүлдэг. 

Иймд жолооч та бүхэн уг өдөр тээврийн хэрэгслийн ойрын гэрлээ асаан зам тээврийн ослын улмаас хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлж, цаашид "ӨДӨР БҮР ХИЧЭЭЖ" замын хөдөлгөөнд зөв боловсон оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриаллаа. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар өдөр бүр 3500 гаруй хүн, жил бүр 1.3 сая хүн зам тээврийн ослоор нас барж, 50 сая хүн гэмтэж, 1 жилд 186300 хүүхэд, 1 өдөрт 500 гаруй хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алддаг бол манай улсын хувьд зам тээврийн ослын улмаас жил бүр 500 гаруй хүний амь хохирч, 2000 гаруй хүн гэмтдэг гэсэн харамсалтай тоон мэдээлэл бий. Энэ өдрийг тохиолдуулан Тээврийн цагдаагийн албанаас хэд, хэдэн ажлыг зохион байгуулж байна. 

ВИДЕО