ВИДЕО: "Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хятадаар мэндчилгээ дэвшүүлсэн гэх бичлэг хуурамч, эвлүүлэг" хэмээн мэдэгджээ

ВИДЕО: "Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хятадаар мэндчилгээ дэвшүүлсэн гэх бичлэг хуурамч, эвлүүлэг" хэмээн мэдэгджээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Хятад хэлээр мэндчилгээ дэвшүүлсэн мэт хуурамч бичлэг олон нийтийн сүлжээнд гараад байна. Үүнийг зарим иргэд "хиймэл оюун ухаан, хүний хэлээгүй үгийг ч хэлсэн болгоно" хэмээн байр сууриа илэрхийлж байна. 

Тэгвэл тус бичлэгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, Мэдээллийн Албаны дарга Э.Золбаяр, үгүйсгэж, өөрийн twitter хуудастаа мэдэгдэл оруулсан байна. Тэрээр, "Цахим орчинд программ ашиглан МУ-ын Ерөнхийлөгчийг Хятад хэлээр мэндчилгээ дэвшүүлсэн мэтээр эвлүүлэг хийсэн бичлэг тархаж бна. МУ-ын Ерөнхийлөгч гадаад хэлээр мэндчилгээ дэвшүүлээгүй бөгөөд аливаа ОУ-ын хурал чуулганд зөвхөн эх Монгол хэлээрээ мэндчилгээ дэвшүүлдэг" гэжээ. 

 




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө