ШУУРХАЙ: Ч.Хүрэлбаатараар ахлуулсан "Ажлын хэсэг" Орос III сургуулийн барилга болоод орон сууц  аль улсын өмч болохыг эцэслэхээр ажиллаж эхэлжээ

ШУУРХАЙ: Ч.Хүрэлбаатараар ахлуулсан "Ажлын хэсэг" Орос III сургуулийн барилга болоод орон сууц аль улсын өмч болохыг эцэслэхээр ажиллаж эхэлжээ

“Дэлхийн боловсролыг таны хүүхдэд” ГҮТББ-аас өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 02-ны өдөр /2022.11.02/ УИХ-ын дарга Г.Занданшатар, тухайн үед ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдаар ажиллаж байсан Азизов Искандер Кубарович болон ОХУ-ын хилийн чанад дахь өмчийн удирдлагын төлөөлөгчийн газарт албан бичиг илгээж, "Монгол-Оросын хамтарсан III сургуулийг Монгол Улсын төрийн өмчид бүртгэсэн тогтоолын хавсралтын холбогдох заалтыг хүчингүй болгож, тус сургуулийг ОХУ-ын өмчлөлд шилжүүлэх"-ийг хүссэн нь олны дургүйцлийг төрүүлж байсан билээ.

Тэгвэл Монгол Улсын Шадар сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан "Ажлын хэсэг" Орос III сургуулийн барилгын өмчлөл, багш нарт зориулсан 60 айлын орон сууцны барилгын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийн асуудлаар Монгол-Оросын хамтарсан Ажлын хэсгийн ээлжит хуралдаан энэ оны дөрөвдүгээр сарын 19-ны өдөр Гадаад харилцааны яаманд болсон аж. Уг хуралдаанаар Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн асуудлыг судлан шийдвэрлэх дэд Ажлын хэсэг байгуулж, даргаар нь Шадар сайд Ч.Хүрэлбаатарыг томилсон байна. Тиймээс тус Ажлын хэсгээс холбогдох байгууллагуудаас мэдээлэл авч, баримт материалыг судалж эхэлжээ.

Тус Ажлын хэсгээр ямар шийдвэр гарахаас хамаарч, Орос III сургуулийн барилга болон орон сууцны өмчлөл нь Монгол, Орос гэсэн аль улсынх байх нь шийдэгдэх аж. Угтаа Орос гуравдугаар сургуулийг УИХ-ын 29 дүгээр тогтоол, НИТХ-ын тэргүүлэгчдийн 97 дугаар тогтоолоор 1999 онд Монгол Улсын өмчид авсан байдаг юм. Уг талаарх мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Нийслэлийн аудитын газраас өгсөн албан шаардлагын дагуу хэрэгжүүлсэн Монгол-Оросын хамтарсан сургуулийн тайлан

Нийслэлийн аудитын газраас өгсөн албан шаардлагын дагуу хэрэгжүүлсэн Монгол-Оросын хамтарсан сургуулийн тайлан