СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Суудлын автомашинд зорчиж явсан осгох эрсдэлтэй таван иргэнийг аварчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Суудлын автомашинд зорчиж явсан осгох эрсдэлтэй таван иргэнийг аварчээ

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Бэхт багийн А0101 Улаанбаатар-Чойр чиглэлийн автозамд Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин /5 зорчигчтой/ эвдэрч, зорчих  боломжгүй болсон даараад байна гэсэн дуудлагыг арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн 05:04 цагт хүлээн авсан байна.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиж иргэн Б-ийн “Тоёота приус-30” загварын суудлын автомашинд зорчиж явсан осгох эрсдэлтэй байсан 5 иргэнийг Сүмбэр сумын төвд аюулгүй газарт авч ирж тусламж үзүүлсэн.