ШУУД: "ҮАБЗ-ийн хурлаар цэргийн алба хаагчдын эрүүл мэндийн асуудлаар Засгийн газар, ЗХЖШ-т үүрэг чиглэл өгсөн" гэж мэдэгдлээ

ШУУД: "ҮАБЗ-ийн хурлаар цэргийн алба хаагчдын эрүүл мэндийн асуудлаар Засгийн газар, ЗХЖШ-т үүрэг чиглэл өгсөн" гэж мэдэгдлээ

Өнөөдөр /2023.11.20/ Ерөнхийлөгчийн Тамгын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Учир нь өчигдөр /2023.11.19/ олон нийтийн сүлжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Хятад хэлээр ярьсан мэт хуурамч бичлэг тарсан юм. 

Тэгвэл тус бичлэгийг хийж тараасан хоёр этгээдийг олж тогтоон, шалгалтын ажиллагаа явуулж байна гэж мэдэгдлээ. Мөн сүүлийн үед хугацаат цэргийн алба хаагчдын эрүүл мэнд, амь насны асуудал олон нийтийн анхааралд ороод байгаа юм. Тэгвэл өнгөрөгч Баасан гараг /2023.11.17/-т хуралдсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар "Цэргийн алба хаагчдын асуудлыг хэлэлцэж Зэвсэгт хүчний жанжин штаб, Засгийн газарт тодорхой үүрэг чиглэл өгсөн" гэж ЕТГ-ын дарга Я.Содбаатар мэдэгдлээ. 

ШУУД: