ШУУД: "Мөрдөн шалгах ажиллагааг мэдсэн хүнийг ял шийтгэнэ" гэж хуулийн төсөлд орсон нь сэтгүүлчид, иргэдийг шалгах хуулийн цоорхой нээгдэж байна гэж АН-ын бүлэг мэдэгдлээ

ШУУД: "Мөрдөн шалгах ажиллагааг мэдсэн хүнийг ял шийтгэнэ" гэж хуулийн төсөлд орсон нь сэтгүүлчид, иргэдийг шалгах хуулийн цоорхой нээгдэж байна гэж АН-ын бүлэг мэдэгдлээ

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2023.11.20/ мэдээлэл хийлээ. Тус бүлгийн хурлаар Эрүүгийн хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцсэн байна. Учир нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын боловсруулсан хуулийн төслийн 21.9.1-д "Мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олж мэдсэн хүн мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт мэдээллийг задруулсан бол ...  ял шийтгэнэ" гэж оруулсан юм.

Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн хэвлэл хурлаар тус намын Дэд дарга О.Алтангэрэл, "Монгол улсад мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг ЦЕГ, АТГ, ТЕГ гэсэн гурван байгууллага бий. Гэтэл хуулийн төсөлд "Мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олж мэдсэн хүн" гэж оруулж ирсэн жирийн иргэд болоод мэдэх эрхийг хангах үүрэгтэй сэтгүүлчдийн эрх ашиг хөндөгдөж байна. Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааг мэдсэн жирийн иргэн, сэтгүүлчдийг шалгах хуулийн уут, цоорхой нээгдэж байна" гэж мэдэгдлээ. Иймд УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, "сэтгүүлчид болоод жирийн иргэдийн энэ хуулийн төсөл дээр эсэргүүцэл илэрхийлж, хамтран ажиллахыг уриалж байна" гэлээ. 

ШУУД: