"Эрдэнэт үйлдвэр"-ийн нэр бүхий албан тушаалтнуудад холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ

"Эрдэнэт үйлдвэр"-ийн нэр бүхий албан тушаалтнуудад холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын нэр бүхий албан тушаалтнуудад холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Худалдан авах ажиллагааны хэлтсийн орлогч дарга Ж.Г, мэргэжилтэн М.Ж нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, худалдан авалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй бүтээгдэхүүнийг зах зээлийн ханшаас өндөр үнээр худалдан авч, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.