“Энхийн шүүдэр" ХХК-тай нэг ширхэг маскыг 20,000 төгрөгөөр худалдан авах гэрээг ЭМЯ хийж байжээ

“Энхийн шүүдэр" ХХК-тай нэг ширхэг маскыг 20,000 төгрөгөөр худалдан авах гэрээг ЭМЯ хийж байжээ

Коронавирус цар тахлын хөл хорионы эхэн үед амны хаалт буюу максыг нэг ширхэгийг нь 20 мянган төгрөгөөр Эрүүл мэндийн яаманд нийлүүлсэн гэх асуудал гарч байв. Харин коронавирусийн үеийн төсвийн зарцуулалтын үрэлгэн байдлыг иргэд ярихдаа "20 мянган төгрөгөөр маск нийлүүлсэн" асуудлыг жишээ болгон ярьдаг.

Тэгвэл, Эрүүл мэндийн яаманд Ковид-19 нар тахлын эсрэг улсын төсвөөс олгосон болон хандив, зээл, тусламжаар ирүүлсэн хөрөнгийн зарцуулалтад хийсэн шалгалтаар, “Энхийн шүүдэр ХХК нарийн шүүлтүүртэй №95 маск ширхгийг нь 20,000 төгрөгөөр 149,700 ширхгийг худалдан авах 2,994,220,000 төгрөгийн 398 тоот гэрээг 2020 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр байгуулсан байна” гэх зөрчлийг илрүүлжээ. Улмаар Энхийн шүүдэр ХХК-ийн зохион байгуулсан хууль бус, ашиг хонжоо харсан үйлдлийг хуулийн байгууллагаар шалгуулахыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэгт хариуцуулж байжээ.

Сонирхуулахад, 2020 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайхан ажиллаж байсан юм. Харин “Энхийн шүүдэр ХХК-ийн хувьцаа эзэмшигчдээр Л.Хүрэлбаатар, Р.Мөнхцэцэг, Г.Тайванбат, Ц.Алтанцэцэг, О.Дамба нарын хүмүүс бүртгэлтэй байна. 




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө