Н.Тэмүүлэн: "Шувуу" ажиллагааны үеэр эрэн хайж буй нэг этгээд монголоос оргож, найман улс дамнан байршлаа сольсон /LIVE/

Н.Тэмүүлэн: "Шувуу" ажиллагааны үеэр эрэн хайж буй нэг этгээд монголоос оргож, найман улс дамнан байршлаа сольсон /LIVE/

Авлигатай тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Шувуу ажиллагааны хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гадаад улсад оргон зайлсан нийт 34 хүн байсан. Одоогоор 12 этгээдийг Монгол Улсад авчраад байна. Үлдсэн 22 этгээдийн нэгийг харьяаллын дагуу шилжүүлж, хоёр этгээдэд холбогдох хэрэг бүртгэлтийн хэрэг хаагдсан учраас цаашид олон улсад эрэн сурвалжлах шаардлагагүй болсон. Үлдсэн 19 этгээдийг хаана байгааг олж тогтоох, эргүүлэн авчрах ажлыг тасралтгүй үргэлжлүүлж байгаа.  Гадаадад оргон зайлсан этгээдүүдийн байгаа газар тогтоогдохгүй байгаа тул хүндрэлтэй асуудлууд тулгарч байгаа. Жишээлбэл, Монголоос орон зайлсан этгээд эхлээд Турк улс руу онгоцоор нисэж, цааш Франц, Францаас Нидерланд, Нидерландаас Вьетнам руу тээврийн хэрэгсэл ашиглан явсан байгаа юм. Ингээд Вьетнамаас  Австри улсад очиж цааш Грек гараад, буцаад Нидерланд улсад ирсэн. Дараа нь АНУ-ын Лос Лос-Анжелес хот руу яваад, цааш Орландо хотод очсон  зураглалтай  байна" гэлээ.

ҮЗЭХ: 




Улаанбаатарт 24 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө