Хамт архидан согтуурч байхдаа нэгнээ хутгалаад зугтсан хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарчээ

Хамт архидан согтуурч байхдаа нэгнээ хутгалаад зугтсан хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарчээ

Хамт архидан согтуурч байхдаа нэгнээ хутгалаад зугтсан хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарсан байна.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад энэ сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 30-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоноос дуудлага мэдээлэл өгөхөөр холбогдсон ч утас тасарч, байршил, үйл явдал тодорхой бус мэдээлэл иржээ. Энэ дагуу Сонгихайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллаж, тус хорооны нутаг дэвсгэрт иргэн Ө-г 26 настай, эрэгтэй Л гэгч нь хамт архидан согтуурах үйл явцдаа үл ялих шалтгаанаар хэвлийн тус газарт нь хутгалж хэргийн газраас оргон зайлсан байсныг шуурхай илрүүлж, эрэн сурвалжлан олж тогтоон хойшлуулшгүй ажиллагааг хийж байгаа аж. Мөн хохирогчид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Иймд иргэд та бүхэн архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс татгалзаж, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.