Баянгол дүүргийн худалдааны төвд лангуу шатаж байсныг Онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллан унтраажээ

Баянгол дүүргийн худалдааны төвд лангуу шатаж байсныг Онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллан унтраажээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших байранд утаа гарч байна гэсэн дуудлагыг арван нэгдүгээр сарын 22-ны өдрийн 02:15 цагт хүлээн авсан байна.

Дуудлага мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход лангуу түрээслэгч, иргэн Ч-ийн 5х6 метрын хэмжээтэй гоо сайханы лангуу, иргэн А-ын 5х7 метрийн хэмжээтэй бэлэн хувцасны лангуу, иргэн Г-ийн 5х7 метрийн хэмжээтэй бөс барааны лангуу, иргэн М-ийн 5х6 метрийн оёдлын машины лангуу шатаж байсныг 39 минут ажиллаж унтраажээ.




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө