Хотын дарга, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нар "Нүдний шил"-ээр ижилсжээ

Хотын дарга, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нар "Нүдний шил"-ээр ижилсжээ

Уул уурхайн сайд асан Д.Сумъяабазар 2020 оны сонгуулийн дараахан УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, их мөнгөтэй, том бүтэцтэй Хотын дарга гэх албан тушаалд очсон.

Үндэсний бөхийн аваргаас улс төрд орсон түүнийг бодлого гаргах хэмжээний хүн биш хэмээн шүүмжлэх иргэд олон байдаг. Товчхондоо, тэрээр бодлого тодорхойлогч хэмээн хүлээн зөвшөөрөгдөхийн олон жилийн туулж, "нүдний шил" ч зүүж эхэлсэн. Харин тэрээр "Ногоон автобус"-ны асуудлаас болж албан тушаалаасаа огцорсон. Өдгөө түүнийг гадаад оронд амарч, толгойгоо сэргээж байгаа гэдэг.

Харин ирэх сарын 06 /2023.12.06/-ны өдөр болох МАН-ын бага хурлаар Нийслэлийн МАН-ын хорооны даргаас нь Д.Сумъяабазарыг огцруулж, оронд нь Х.Нямбаатарыг томилно гэх мэдээлэл бий. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, Хотын даргаар очсон Х.Нямбаатар саяхан хийсэн хэвлэлийн хурал дээрээ "нүдний шил" зүүжээ. Иймд иргэд хотын даргаар очсон хүмүүст нүдний шил тараадаг уу гэсэн хөнхөөн онигоо ч гаргажээ.