Автобусуудынхаа арлын дугаарыг өөрчилж, хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн гэх “Эрдэм транс”-ын Я.Эрдэнэбилэгийг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ эхэллээ

Автобусуудынхаа арлын дугаарыг өөрчилж, хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн гэх “Эрдэм транс”-ын Я.Эрдэнэбилэгийг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ эхэллээ

“Эрдэм транс” ХХК-ны захирал Я.Эрдэмбилэг, гүйцэтгэх захирал Д.Хатанбаатар нарыг оруулж ирсэн автобусуудынхаа арлын дугаар болон оныг сольж, хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн гэх хэрэгт сэжиглэн шалгасан байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Улмаар өнгөрсөн есдүгээр сарын 12-ны өдөр ЭЦА-наас тэдний албан өрөөнд нэгжлэг хийсэн байдаг. 

Тэгвэл нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч "Эрдэм транс" ХХК-ийн захирал Я.Эрдэнэбилэгийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэлжээ. Тус мэдээлэлд "Гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд болох Ямааранзын Эрдэнэбилэгийг эрэн сурвалжилж байна. Энэ хүний талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар болон 86225533, 91863399 дугаараар хүлээн авна. Мэдээллийн нууцлалыг чанд хадгална" гэжээ. 




Өнөөдөр луу өдөр

43 минутын өмнө