ЦЕГ: Согтуу залуус биш, 14 настай, эрэгтэй эзгүй гэрийн зүүн хэсгийг гаднаас нь шатаасан

ЦЕГ: Согтуу залуус биш, 14 настай, эрэгтэй эзгүй гэрийн зүүн хэсгийг гаднаас нь шатаасан

Цагдаагийн байгууллагад 2023 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 18 цаг 06 минутад Налайх дүүргийн 8 дугаар хороо, Нарлаг гудамжны тоотод “Монгол гэр шатсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгахад урьдчилсан байдлаар тус тоотод оршин суух “А” нь 5 хоногийн өмнө насанд хүрээгүй 14 настай, эрэгтэй “О” гэгчтэй маргалдсан байна. Улмаар “О” гэгч нь 11 дүгээр сарын 21-ний өдөр “А”-ийн гэр эзгүй байх үед нь Монгол гэрийн зүүн хэсгийг гаднаас нь шатаасныг шуурхай илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Цахим орчинд нийтлэгдсэн согтуу залуус гэрийг нь гаднаас нь галдаж, хэргийн газраас зугтсан, гэрт нь хүн байсан гэх мэдээлэл нь ташаа мэдээлэл тул үүгээр залруулж байна гэж Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.