Завхан аймагт шүүхийн 18 үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо

Завхан аймагт шүүхийн 18 үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо

Завхан аймагт Шүүхийн Тамгын газар цахим шүүх үйлчилгээг нэвтрүүлжээ.

Тодруулбал, Шүүхийн тамгын газар нь шүүхтэй холбоотой мэдээллийг цахимаар авах боломжийг бүрдүүлж 18 нэр төрлийн үйлчилгээг QR код уншуулж авах “Цахим шүүх” самбарыг үйлчилгээний хэсэгтээ байршуулсан байна.
Шүүхийн үйлчилгээг иргэдэд улам ойртуулж байгаа энэ үйлчилгээ иргэдийн цагийг хэмнэнэ. Түүнчлэн Монгол улсын бүх шатны шүүхийн эрүү, иргэн, захиргааны хэргийн онцлох шийдвэрийг иргэд, олон нийтэд зориулан энгийн, ойлгомжтойгоор хураангуйлж “Шүүхийн шийдвэрийн хураангуй” бэлтгэж хуульч, өмгөөлөгч, иргэд олон нийтэд тогтмол мэдээлж байгаа. Иргэд гар утсандаа QR кодыг уншуулснаар шүүхийн цахим хуудсанд нэвтрэх, шүүхийн шийдвэрийн хураангуйтай танилцах боломжтой юм гэж Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлэв.




Улаанбаатарт 24 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө