ШУУРХАЙ: С.Бямбацогт сайдыг "УБТЗ ХНН-ийн орлогч дарга Н.Энхцогтын биед гэмтэл учруулсан байж болзошгүй" хэргээр Мөрдөн байцаах алба шалгаж эхэлжээ

ШУУРХАЙ: С.Бямбацогт сайдыг "УБТЗ ХНН-ийн орлогч дарга Н.Энхцогтын биед гэмтэл учруулсан байж болзошгүй" хэргээр Мөрдөн байцаах алба шалгаж эхэлжээ

Зам тээврийн яамнаас Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форумыг энэ сарын 06 /2023.11.06/-ны өдөр зохион байгуулсан билээ.

Тус форумтой холбоотойгоор нэгэн хүлээн авалт "АСЕМ Вилла" дахь "ХҮН" театрт болсон байна. Энэхүү хүлээн авалтын үеэрээ Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Улаанбаатар төмөр зам /УБТЗ/-ын ХНН-ийн орлогч дарга Н.Энхцогтод гар хүрч, эрх чөлөөнд нь халдсан хэрэг гарчээ. Өдгөө тус хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, Улсын мөрдөн байцаах алба шалгаж эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. 

Мөн “УБТЗ ХНН-ийн орлогч дарга Н.Энхцогт шүүх эмнэлэгт хандсан бөгөөд шүүх эмнэлгийн дүгнэлт нь "гэмтэл учирсан" гэж гарсан гэх мэдээлэл байна. 

Мөн зарим эх сурвалжууд, “АСЕМ Вилла дахь ХҮН театрт болсон хүлээн авалтад "Улаанбаатар төмөрзам" ХНН-ийн орос талын удирдлагууд оролцжээ. Энэ үеэр С.Бямбацогт сайд “Оростой хамтарсан учраас энэ компани хэзээ ч хөгжихгүй, хамгийн хоцрогдсон газар” гэсэн утгатай үгийг хэлж бухимдсан байж болзошгүй байна. Улмаар "Улаанбаатар төмөрзам" ХНН-ийн орлогч дарга Н.Энхцогтын биед хүрчээ.

Тиймээс бид энэ талаар Зам тээвэр, хөгжлийн яамнаас тодруулахад, “Энэ талаарх мэдээлэл алга. С.Бямбацогт сайд Ховд аймагт ажиллаж байгаа” гэсэн тайлбарыг өглөө. Ямартай ч Зам тээвэр, хөгжлийн С.Бямбацогтыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн гэдгийг баттай эх сурвалж мэдээлж байгаа юм. Сонирхуулахад, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэж заажээ.