ШУУРХАЙ: Бригадын генерал Ч.Цогтжаргалыг албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүргүүллээ

ШУУРХАЙ: Бригадын генерал Ч.Цогтжаргалыг албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүргүүллээ

Хариуцсан цэргийн ангид нь хугацаат цэргийн алба хаагч амь насаа алдсан, өөрийн эрхэлсэн ажилдаа, хариуцлагагүй хандсан, цэргийн алба хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан тул Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч хурандаа Г.Отгонбаярыг ЗХЖШ-ын даргын шийдвэрээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар бид мэдээлсэн.  

Тэгвэл эрхэлсэн ажил, албандаа хариуцлагагүй хандаж, харьяа цэргийн ангиудад нь сахилгын зөрчил гарч байгаа үндэслэлээр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргалыг мөн албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүргүүлжээ. 

Мөн үүссэн нөхцөл байдалтай уялдуулан Зэвсэгт хүчний 120 дугаар анги дээр Зэвсэгт хүчний Жанжин штабын ажлын хэсэг албаны шалгалтыг явуулж байгаа бөгөөд шалгалтын дүнгээр тухайн ангийн албан тушаалтнуудад арга хэмжээ авах аж.