Erennews.mn сайтнаас 2023 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 18:00 цагийн орчим тээврийн хэрэгслийн улсын дугаарын 8-ийн тоог 0 болгон өөрчилсан мэдээлэл тавигдсан.
Тус мэдээллийн дагуу шалгахад иргэн Э-ийн эзэмшлийн toyoto harrier маркийн тээврийн хэрэгслийг иргэн нь улсын дугаар нь явдаггүй учир цаасны скочоор номерыг халхалж улсын дугаарыг нь өөрчлөн замын хөдөлгөөнд оролцсон байна. Тухайн жолооч нь 2023 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр ЗТХ-ын 14.7-р зүйлийн 13 дах хэсэг заасны дагуу хуурамч улсын дугаартай замын хөдөлгөөнд оролцсон тул 50 мянган төгрөгөөр торгож 3 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэв гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.