БОДИТ КЕЙС: Цахим мөрийтэй тоглоомд донтсон залуу жирэмсэн эхнэрээ "бооцоо"-нд тавьжээ

БОДИТ КЕЙС: Цахим мөрийтэй тоглоомд донтсон залуу жирэмсэн эхнэрээ "бооцоо"-нд тавьжээ

Сүүлийн үед цахим мөрийтэй тоглоомын улмаас хохирсон иргэдийн талаарх мэдээлэл ихээр гарах болсон. Энэ оны эхний арван сарын байдлаар мөрийтэй тоглоомын бооцоогоо авдаг 1755 дансыг цагдаагийн байгууллагаас олж тогтоон, 1723 дансанд төвлөрсөн 2 тэрбум орчим төгрөгийн гүйлгээг түдгэлзүүлээд байгаа аж. Өөрөөр хэлбэл иргэд цахим мөрийтэй тоглоомын хохирогч болж, энэ хэмжээний мөнгөө алдсан гэсэн үг юм. Тиймээс бид цахим мөрийтэй тоглоомын улмаас эдийн засгаараа хохирч үлдэхгүй байхыг сэрэмжлүүлэг болгох үүднээс дараах сурвалжилгыг бэлтгэлээ. 

ВИДЕО: 

Цагдаагийн байгууллага 2020 оны нэгдүгээр сараас 2023 оны оны аравдугаар сар хүртэлх хугацаанд улсын хэмжээнд мөрийтэй тоглоом зохион байгуулсан 740 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Улмаар 197 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан, 35 хэргийг шүүхэд шилжүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Тухайлбал, цахим мөрийтэй тоглоомд донтсон 30 орчим насны нэгэн иргэн өөрийн болон аав, ээжийнхээ эзэмшлийн бүхий л эд хөрөнгийг барьцаалж, цахим мөрийтэй тоглоом тоглож хохирсон байна. Улмаар "жирэмсэн эхнэрээ" бооцоонд тавьж тоглосон хэрэг гарчээ. Нэг үгээр хэлбэл иргэд энэ мэтээр "амьдрал"-аа бооцоонд тавьж тоглож, алддаг аж. 

Харин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч этгээдүүд хууль бусаар олсон орлогынхоо эх үүсвэрийг нуун дарагдуулах зорилгоор алслагдсан нутаг дэвсгэрт оршин суух иргэд, тодорхой оршин суух хаяггүй архины хамааралтай зэрэг иргэдийн нэр дээр банкны харилцах данс нээлгэж орлогоо дамжуулан авах, цахим орчинд зохион байгуулагч этгээдүүд нь хэд хэдэн хуурамч хаяг нээн тоглогч иргэнтэй олон тооны гар утас, төхөөрөмж ашиглан, бусдад олон тоглогчтой зэрэг тоглож байгаа мэт сэтгэгдэл төрүүлж зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөл оруулж байгаа үйлдлүүд нь мөнгө угаах болон залилах гэмт хэргийг давхар агуулж байдаг аж. Иймд үүнийг сонирхогч иргэн та хууль бус мөрийтэй тоглоомоос татгалзах, сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар, ЭЦА-ны 262425 дугаарын утсанд цаг алдалгүй мэдээлж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд хамтран ажиллаж, цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлэхийг Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.




Улаанбаатарт 16 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө