Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлснээр “иргэдийн цалин нэмэгдэхгүй, харин аж ахуй нэгж, иргэдийн төлөх татвар, хүү торгуулийн хэмжээ л нэмэгдэнэ” гэдгийг бичвэрийнхээ эхэнд онцлон дурдъя.
ВИДЕО:
С.Ганбаатар, Б.Амгаланбаатар зэрэг үе, үеийн популист улс төрчид төрөн гардаг, миний болоод манай компанийг орлого олоход хуруугаа ч хөдөлгөдөггүй Монголын Үйлдвэрчний эвлэл гэж хаа байсан социализмын үед байгуулагдсан хэрнээ чөлөөт зах зээлийн энэ цаг үед ч үйл ажиллагаагаа явуулаад байдаг хачин байгууллага бий.
Тэгвэл Монгголын үйлдвэрчний эвлэлийн холбоо гэх байгууллагын саналд үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх шийдвэрийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам гаргадаг байна.
Тодруулбал, 2016 онд 192 мянган төгрөг байсан Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг МҮЭ-ийн санал болгосноор 2017 онд 240 мянган төгрөг, 2022 онд 550 мянган төгрөг болгон тус тус нэмэгдүүлсэн. Одоо 2024 оны нэгдүгээр сараас эхлэн 660 мянган төгрөг болгон ХХДХ-г МҮЭХ-ийн саналд үндэслэн нэмэгдүүлж байна.
Дээрх байдлаар нэмэгдэхэд иргэн таны болон ажил олгогч нарын төлөх татвар болон торгуулийн хэмжээ хэрхэн нэмэгдэх талаар тоо бодож үзье. Тухайлбал, ХХДХ 550 мянган төгрөг байгаа энэ үед даатгуулагч 63,250 төгрөг, ажил олгогч 68,500 төгрөг гээд нийт 132,000 төгрөгийг төлж байгаа. Харин ХХДХ 660 мянган төгрөг болсон тохиолдолд даатгуулагч 75,900 төгрөг, ажил олгогч 82,500 гээд нийт 158,400 төгрөгийг улсад төлнө гэсэн. Мөн саяхан яригдсан хотын төлбөртэй бүсэд зорчихдоо ХХДХ болох 550 мянган төгрөгийн 5 хувь буюу 27,500 төгрөг төлөх бол, 660 мянган төгрөг болж нэмэгдэхэд 33,000 төгрөг болох юм.
Энэ бүхэн бол хамгийн энгийн, хамгийн наад захын жишээ. Учир нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн тохиолдолд зөрчлийн хэргээр торгуульж буй иргэдийн улсад төлөх мөнгөний хэмжээ ч эрс нэмэгдэнэ гэсэн үг. Гэтэл энэ бүх татвар, торгуулийн мөнгөн дүнгийн өсөлтийг хаа байсан социализмын үед байгуулагдсан МҮЭХ гэх популистууд төрөн гардаг байгууллага суурийг нь тавиад, эрх баригчдын гар төлийн үзүүрт иргэд, аж ахуй нэгжийн дансыг тэмтрээд сууж байна.