Олон нийтийн цахим сүлжээнд иргэний цахим хаягаас 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 53 дугаар цэцэрлэгийн урд замын явган хүний гарц орчим “Сургуулийн Эргүүл”-ийн үүрэг гүйцэтгэж байсан иргэний биед халдсан бичлэг нийтлэгдсэн.
Иргэн Н-ийн энэхүү үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, 100 нэгж буюу 100 мянган төгрөгөөр торгож хариуцлага тооцож шийдвэрлэхээр ажиллаж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.