ЦЕГ: 10 жилийн хүүхдүүд бүлэг бөөгнөрөл үүсгэж, цахим сүлжээнд мэдээлэл тараасан. Хоорондоо зодолдож, гэмтэж бэртээгүй

ЦЕГ: 10 жилийн хүүхдүүд бүлэг бөөгнөрөл үүсгэж, цахим сүлжээнд мэдээлэл тараасан. Хоорондоо зодолдож, гэмтэж бэртээгүй

"Цагдаагийн байгууллагад 2023 оны арвандүгээр сарын 24-ний орой 20 цагийн орчим "10 жилийн хүүхдүүд гартаа мод барьчихсан хоорондоо зодолдох гээд байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн сурагчид цахим орчинд мэдээлэл түгээж бүлэг бөөгнөрөл үүсгэсэн бөгөөд хоорондоо зодолдсон асуудал байхгүй, хүүхэд гэмтэж бэртээгүй байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс насанд хүрээгүй 20 хүнийг эцэг, эх, асран хамгаалагчид хүлээлгэн өгч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" ЦЕГ-аас мэдээллээ.