Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцэж, танхайрсан иргэнийг 250 мянган төгрөгөөр торгожээ

Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцэж, танхайрсан иргэнийг 250 мянган төгрөгөөр торгожээ

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, танхайрсан иргэнийг 250 мянган төгрөгөөр торгожээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн цагдаагийн газраас иргэн “”Н” нь 2023 оны арваннэгдүгээр сарын 18-ы өдөр тус дүүргийн нутаг дэвсгэрт Toyota маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн, хэл амаар доромжилж танхайрсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар 250 нэгжтэй тэнцэх 250 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.