Хүчингийн хэрэг үйлдэж ОХУ-аас оргосон этгээдийг интерполоор эрэн сурвалжилж Монголоос дайчлан баривчилжээ

Хүчингийн хэрэг үйлдэж ОХУ-аас оргосон этгээдийг интерполоор эрэн сурвалжилж Монголоос дайчлан баривчилжээ

Интерполоор эрэн сурвалжилж байсан этгээдийг дайчлан баривчилжээ. 

Тодруулбал, хүнийг алхаар завдсан, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэн "Г" нь мөрдөн байцаалтаас оргон зайлж Монгол Улсад орж ирсэн байна. Улмаар хоёр улсын гэрээний дагуу баривчлан, саатуулах яаралтай арга хэмжээ авах хүсэлтийг ОХУ-ын Интерполын төв товчооноос манайд ирүүлжээ. Уг хүсэлтийн дагуу өөр улс руу дамжин өнгөрөхөөр төлөвлөн, түр орогнож байсан иргэн "Г" гэгчийг БГД-ийн нэр бүхий зочид буудлаас өнгөрсөн шөнө буюу арван нэгдүгээр сарын 27-ны өдөр дайчлан баривчилсан байна. Улмаар ОХУ-д хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.