Зэвсэг ашиглан бусдыг айлган сүрдүүлж, дарамталдаг байсан гэх Б.Хулансамбуу, Л.Алтанхуяг нарыг өнөөдөр шүүнэ

Зэвсэг ашиглан бусдыг айлган сүрдүүлж, дарамталдаг байсан гэх Б.Хулансамбуу, Л.Алтанхуяг нарыг өнөөдөр шүүнэ

"Ука" хочит Л.Алтанхуяг, "Хулнаа" хочит Б.Хулансамбуу нь "Цэнгэл" хочит Б.Батцэнгэл, "Уугаа" хочит Б.Ууганзаяа нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.  

Прокуророос дээрх нэр бүхий хүмүүст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 2, 2.10 дахь хэсэг, 20.3-1, 20.3-2, 11.1-2.4-т зааснаар ялласан байдаг.