Эмээлтийн "Өмхий мах"-ны гэх тодотголтой БНХАУ-ын иргэнд холбогдох хэргийн шүүх хурлыг нээлттэй, шууд дамжуулахаар боллоо

Эмээлтийн "Өмхий мах"-ны гэх тодотголтой БНХАУ-ын иргэнд холбогдох хэргийн шүүх хурлыг нээлттэй, шууд дамжуулахаар боллоо

Эмээлтэд байрлах “Эм Ди Си Пи” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт өмхийрсөн махыг цагаан бодистой усанд хийж шинэ мах шиг болгож байгаа Нэгүүн.мн сайт сурвалжилж олон анхааралд хүргэж байсан билээ. 

Тэгвэл "Өмхий мах"-ны гэх тодотголтой БНХАУ-ын иргэн  Чен Бин /Chen Bin/ “Эм Ди Си Пи” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр Н.Цогтгэрэл нарын гэм буруутай эсэхийг өнөөдөр /2023.11.28/ Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Тус шүүх хурлыг нээлттэй, шууд дамжуулах хүсэлт Шүүхийн ерөнхий зөвлөлд ирсэн тул шүүх хурлыг шууд дамжуулахаар болжээ. 

Нийслэлийн прокурорын газраас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Чен Бин (Chen Bin)-г 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын зөвшөөрлийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дугаар тоотод нэгжлэг хийх үеэр хураагдсан Зүүн гарын гоёо гэх нэн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн мах боловсруулах үйлдвэрийн орчин мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, үйл ажиллагаандаа үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлээгүй, махыг хүлээн авахдаа үзлэг хийж, бүртгэл хөтөлдөггүй, цехийн цэвэрлэгээ, ариутгал хийсэн бүртгэл хөтлөлт байхгүй, агуулахын хэмийн бүртгэл хөтлөлтгүй, ариутгал халдваргүйтгэлийн гэрээ байгуулаагүй, мэргэжлийн боловсон хүчний нөөцгүй, /хятад хэл дээр бичигдсэн/ 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хадгалах хугацаа дууссан гарал үүсэл тодорхойгүй нунтаг бүтээгдэхүүнийг мах боловсруулахад ашигласан хэмээн Эрүүгийн хуулийн 20.12.4, 24..1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.