Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлсөн Л.Энх-Амгалангийн шийдвэрийг эсэргүүцэж шүүхэд хандсан ч шүүх "сайдын зөв" гэж үзлээ

Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлсөн Л.Энх-Амгалангийн шийдвэрийг эсэргүүцэж шүүхэд хандсан ч шүүх "сайдын зөв" гэж үзлээ

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн оны есдүгээр сард Монгол, Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. 

Тухайн үед Ж.Соронзон уг шийдвэрийг үгүйсгэж, “Гуравдугаар сургууль бол ОХУ-ын өмч. Тиймээс хамтарсан сургууль ажиллах хугацаанд энэ өмчийг “Та үүнийг харж, хамгаална. Захиран зарцуулна” гээд надад хариуцуулж, хүлээлгэж өгсөн. Тиймээс би өнөөдөр ОХУ-ын энэ том өмчийг хариуцаж байгаа хүн учир “Боловсролын сайд намайг халчихлаа” гээд гүйгээд явж болохгүй байна” гэж мэдэгдсэн байдаг. Улмаар тэрбээр Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд хандаад байсан юм. 

Тэгвэл тус хэргийг шүүх хурал өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд болсон байна. Шүүхээас нэхэмжлэгч Ж.Соронзонгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй хэмээн үзсэн байна. Өөрөөр хэлбэл БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн Ж.Соронзонг ажлаас чөлөөлөх шийдвэрийг зөв гэсэн шийдвэрийг гаргажээ.