Гурван сартай охин, 37 настай эрэгтэйд цохиулсны улмаас гэмтлээ даалгүй нас баржээ

Гурван сартай охин, 37 настай эрэгтэйд цохиулсны улмаас гэмтлээ даалгүй нас баржээ

ЭХЭМҮТ-д эмчлүүлэхээр ирсэн толгойдоо гэмтэлтэй хүүхэд арваннэгдүгээр сарын 30-ны шөнө эмчилгээ хийлгэх явцад амиа алдсан тул тус төвийнхөн цагдаагийн байгууллагад мэдэгджээ. 

Мэдээллийн дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэн шалгахад тус дүүргийн XI хороонд Төв аймгийн Борнуур сумаас ирж түр оршин сууж байсан айлын гурван сартай охин цохиулсны улмаас гэмтлээ даалгүй нас баржээ. Тус хэрэгт холбогдуулан О.Ө гэдэг 37 настай эрийг шалгаж буй бөгөөд согтуудаа нялх хүүхдийн толгой руу цохисон нь шалгалтаар тогтоод байгаа аж.