Н.Өнөрцэцэг: Иргэдийн мэдэх эрх, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд бүдүүлгээр халдсан ХХЗХ-ны дарга огцрох ёстой /LIVE/

Н.Өнөрцэцэг: Иргэдийн мэдэх эрх, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд бүдүүлгээр халдсан ХХЗХ-ны дарга огцрох ёстой /LIVE/

Zarig.mn сайтын хандалтыг хязгаарлах шийдвэрийг прокурор болон цагдаагийн байгууллагаас гаргаж энэ дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооноос Zarig.mn домайн нэрийг хар жагсаалтад оруулж, монголоос тус домайн руу орох хандалтыг нь хязгаарлаад байгаатай холбоотойгоор төв талбайд тус сайтын ажилчид болон тэднийг дэмжиж буй иргэдийн төлөөлөн суулт зарлаад буй. Иймд бид тус нөхцөл байдлын мэдээллийг газар дээрээс нь шууд дамжуулан хүргэлээ.

ШУУД: 

Энэ үеэр Zarig.mn мэдээллийн сайтын эрхчлэгч Н.Өнөрцэцэг “Манай сайтын бидэнд мэдэгдэлгүй гэнэт хаасан. Яасан юм бэ гэхэд прокурор болон цагдаагийн байгууллагын шийдвэрээр хаасан гэх хариуцлагагүй мэдээллийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос бидэнд өгсөн. Уг нь шүүхийн шийдвэр дээрээ хаах шаардлагагүй гэж үзсэн байсан. Эрх баригчид иргэдийн мэдэх эрх, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрхэд маш бүдүүлгээр халдлаа. Энэ үйлдэлд Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга хариуцлага хүлээж огцрох ёстой гэж үзэж байна. Зариг мн сайт нээгдэх нь бол тодорхой. Шүүхийн шийдвэртэй юм чинь нээхгүй гээд яах вэ дээ” гэлээ. 




Өнөөдөр морь өдөр

13 цагийн өмнө