LIVE: Zarig.mn сайтын хандалтыг зогсоосон явдлыг эсэргүүцэж МСНЭ болон Мэргэжлийн холбоод хамтарч ЦЕГ-ын даргад шаардлага хүргүүллээ

LIVE: Zarig.mn сайтын хандалтыг зогсоосон явдлыг эсэргүүцэж МСНЭ болон Мэргэжлийн холбоод хамтарч ЦЕГ-ын даргад шаардлага хүргүүллээ

Прокурорын бичгийг үндэслэн zarig.mn сайтын Монголоос хандах хандалтыг зогсоосонтой холбогдуулан МСНЭ болон мэргэжлийн холбоод хамтарч Цагдаагийн Ерөнхий газрын даргад шаардлага хүргүүлж байна.

ВИДЕО: 

МСНЭ-ийн Хуульч, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаа “Зарим мн сайтыг хаалгах  дүгнэлтийг прокуророос арванхоёрдугаар сарын 1-нд гаргаж, Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэний дагуу тэр шөнөдөө сайтын хандалтыг хязгаарласан байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлийг хаана гэдэг бол хэвлэлийн эрхэд халдаж байгаа, иргэдийн мэдэх эрхийг боомилж байгаа арчилсан эрх чөлөөт нийгэм буюу үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх бүхий нийгэмд иргэдийн эрх рүү халдсан асуудал учир бид эсэргүйцэж байгаа.

Ямар тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгсэлийг хаах вэ гэдэг нь өөрөө хуультай. Гэтэл мөрдөн байцаах газраас прокурорт явуулсан хуулийн заалтыг үндэслэж энэ сайтыг хааж зөвшөөрөл өгнө үү гэдэг хуулийн үндэслэл нь өөрөө буруу байна гэж бид харж байгаа. Тиймээс МСНЭ-ээс өнөөдрийн дотор Мөрдөн байцаах газар прокурорт гаргасан хуулийн үндэслэлээ дахин харна уу. Мөн Ерөнхий прокурорт хандаж байна. Хамаагүй хуулийг хэрэглэж, хаа хамаагүй шийдвэр гаргасанаа цуцалж Харилцаа холбооны ерөнхий хороонд мэдэгд гэсэн шаардлагийг хүргүүлж байна” гэлээ.




Өнөөдөр морь өдөр

10 цагийн өмнө