"Түлш тээврийн автомашины чиргүүлийн дугуй шатаж, тээврийн хэрэгсэлд ноцтой хохиролгүй" гэж ЦЕГ-аас мэдээллээ

"Түлш тээврийн автомашины чиргүүлийн дугуй шатаж, тээврийн хэрэгсэлд ноцтой хохиролгүй" гэж ЦЕГ-аас мэдээллээ

Олон нийтийн цахим сүлжээнд Дундговь аймагт түлш тээврийн том оврын автомашин шатаж буй дүрс, бичлэг түгээд байгаа. Тэгвэл энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, "Дундговь аймгийн Дэрэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн О-ын түлш тээврийн автомашины чиргүүлийн дугуй шатаж, өөрсдөө цаг алдалгүй унтрааж амжсан байна. Жолоочийн биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй, тээврийн хэрэгсэлд ноцтой хохиролгүй, цахим сүлжээнд хуучин бичлэг тавигдсан" гэсэн мэдээллийг хийв. 

ВИДЕО: 




Өнөөдөр тахиа өдөр

3 минутын өмнө