ШУУРХАЙ:  А.Отгонбаатар, П.Шинжээравдан нарын 14 хүн Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын шаардлагыг хүлээн авч, буцжээ

ШУУРХАЙ: А.Отгонбаатар, П.Шинжээравдан нарын 14 хүн Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын шаардлагыг хүлээн авч, буцжээ

Өнгөрөгч амралтын өдөр /2023.12.02-03/ -үүдэд Үнэн ба зөв намын дарга гэх А.Отгонбаатар нарын 10 гаруй хүн Өмнөговь аймагт байрлах Эрдэнэс тавантолгой, Оюутолгойн ажлын байр руу зөвшөөрөлгүй орохыг завдаж, багагүй хөл үймээн дэгдээсэн бичлэг олон нийтийн сүлжээнд гарсан. 

Тэгвэл Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар, Босоо хөх Монгол ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан, Sonin.mn сайтын сэтгүүлч н.Сэрэлт нарын нэр бүхий 14 хүнийг Өмнөговь аймгийн Цагдаагийн байгууллагын шаардлагыг хүлээн авч, тус аймгаас буцсан талаар эх сурвалж мэдээллээ.