ШУУРХАЙ: Япон Улсын иргэн эмэгтэй гарцаар гарч явахад нь түүнийг “Офицер-Тэц” чиглэлийн автобус мөргөж, эрүүл мэндэд нь хохирол учруулжээ

ШУУРХАЙ: Япон Улсын иргэн эмэгтэй гарцаар гарч явахад нь түүнийг “Офицер-Тэц” чиглэлийн автобус мөргөж, эрүүл мэндэд нь хохирол учруулжээ

Олон нийтийн сүлжээнд, "Цэнхэр өнгөтэй нийтийн тээврийн автобусанд нэгэн эмэгтэй дайруулсан бололтой" гэрэл зураг гарсан. Тус хэрэг явдлын улмаас автобус гэрлийн мод мөргөж, урд талын хаалга нь нэлээдгүй эвдэрсэн харагдах бол, нэгэн үл таних эмэгтэй газар хэвтэж байгаа нь харагддаг. 

Тэгвэл энэ талаар Цагдаагийн байгууллагаас бид тодруулахад, "Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 15 цаг 20 минутанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Гадаад харилцааны яамны замын баруун хойд замд “Автобус явган зорчигч мөргөсөн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тээврийн цагдаагийн албанаас шалгахад явган хүний зохицуулагддаг гарцтай гарцаар Япон Улсын иргэн эмэгтэй гарч явах үед нь “Офицер-Тэц” чиглэлийн Daewoo маркийн том оврын автобус мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэсэн мэдээллийг өглөө. Иймд иргэд та бүхний автозамын хэсэгт зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг анхааруулж тус мэдээллийг нийтэллээ. 




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө